Насанд хүрээгүй монгол хүүхдийг аавтай нь хамт барьж, БНСУ-ын Дэжон хотын имегрейшнд 10 гаруй хоног хорьсон байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хоригдсон монгол хүүхэд нь сургуулийн сурагч байсан бөгөөд, хүүг хоёрдугаар сарын 4-ний өдөр барьж хорьжээ. Улмаар БНСУ-д Монгол Улсыг төлөөлөн суугаа консулын газрын оролцоотойгоор цагаан сарын дараа буюу хоёрдугаар сарын 16-ны өдөр хүүг суллажээ.
Өмнө нь БНСУ-ын цагаачлалын албанаас өнгөрөгч дөрөвдүгээр сард 22 настай Монгол эрэгтэйг гурван настай хүүгийн хамт насанд хүрэгчдийн саатуулах байранд хорьсон талаар бичлэг тус улсын телевизээр цацагдаж, хүүхдийн эрх зөрчсөн үйлдэл хэмээн олныг бухимдуулсан байна.
0 сэтгэгдэлтэй