728 x 90

Сээр цохих олон улсын тэмцээний төрөлд монгол тамирчид түрүүллээ

Сээр цохих олон улсын тэмцээний төрөлд монгол тамирчид түрүүллээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

"Алтан мундарга-2024" олон улсын сээр цохих олон улсын тэмцээн Буриад улсад болж, Монгол, БНХАУ болон ОХУ-ын Эрхүү муж, Өвөр байгалийн хязгаар, Тува, Халимаг, Буриадын 1,000 гаруй тамирчин оролцож, хурд хүчээ сорьжээ. 

Тус тэмцээний үнэмлэхүй аварга 1.5 сая рубль бөгөөд тэмцээний аваргаар секундтэй цохилт төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Ц.Бэгзсүрэн дэлхийн дээд амжилтыг тогтоон түрүүлжээ. Тэрбээр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат бөгөөд минутад 65 сээрээс 63 эвдэж түрүүлсэн байна. 

Эмэгтэйчүүдийн төрөлд мөн оролцсон М.Анужин тэргүүн байр эзэлж, Тайланд улсад амрах эрхийн бичгийн эзэн болжээ. Мөн тус тэмцээний бусад төрөлд Монгол Улсын тамирчид байр эзэлсэн амжилттай оролцов. 

Буриад улсад сээр цохих тэмцээн нь өргөн тархсан үндэсний спортын төрөлд ордог.

Цаашид ч Бүгд Найрамдах Буриад улсын Засгийн газраас сээр цохих тэмцээнийг бөх болон сур харваатай ижил түвшинд ач холбогдолтой өгч хөгжүүлэхээр болсон аж. 

Буриад Улсын Тэргүүн Алексей Цыденов "Буриад үндэсний спортын төрлүүд нь үзүүштэй бөгөөд ур чадвар их шаарддаг учир олон шүтэн бишрэгч болж чадсан. Энэхүү төрөл нь зөвхөн буриадууд оршин суудаг газар нутгуудад төдийгүй, ОХУ болон бусад олон улсад түгэн дэлгэрээд байна. Манай соёл, манай спорт, манай ёс уламжлал улам бүр дэлгэрэн хөгжих болтугай" гэв. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ