Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын өнөөдрийн /2025.02.04/ сонсгол үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч бөгөөд сонсгол даргалагч Ж.Чинбүрэн хэлэхдээ "Өнгөрсөн хугацаанд яг хэдэн хүн угаартаж нас барсан" талаарх мэдээлэл их хөндөгдөж, маргаан дагууллаа. Тэгээд өнөөдрийн сонсголд дараах мэдээллийг тодруулснаа хүргэе. 2017-2024 оны байдлаар Шүүх шинжилгээний ерөнхий газраас өгсөн тоон мэдээллээр, 779 хүн угаартаж нас барсан. Харин Эрүүл мэндийн яамны 163 тоо бол эмнэлгийн тусламж авсан ч, угаартаж эндсэн хүний тоо. Энэхүү 2017-2021 оны тоог 2023-2024 онтой харьцуулахад угаартаж амиа алдсан иргэдийн тоо хоёр дахин нэмэгдсэн байна" гэлээ.
0 сэтгэгдэлтэй