NCAA буюу Америкийн коллежийн сагсан бөмбөгийн нэгдүгээр дивизионд багтдаг багаас монгол хүү урилга авчээ. Тодруулбал С.Ган-Эрдэнэд D1-ийн "Охайо Бобкатс" багаас санал ирсэн байна. Ингэснээр коллежийн сагсан бөмбөгийн нэгдүгээр дивизионд мөрөө гаргаж буй хоёр дахь монгол тамирчин болох нь. Одоогоос хоёр жилийн өмнө Ш.Энхийн-Од "Дэйтон"-д данстай болж байв. Г.Энхийн-Од өдгөө Сан Францискогийн их сургуулийн багт тоглож буй.
Охайо Их Сургууль бол 220 жилийн түүхтэй тус мужийн анхны их сургууль бөгөөд сагсан бөмбөгийн баг нь хамгийн сүүлд 2021 онд "March Madness"-д шалгарсан түүхтэй. "Шилүүснүүд" хасагдах шатанд 14 удаа өрсөлдсөн баг юм.
0 сэтгэгдэлтэй