Шагонарская дулааны цахилгаан станцад болсон дэлбэрэлтийн улмаас 16 хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн тухай Тувагийн Улуг-Хем тойргийн засаг захиргааны дэд тэргүүн Буян Маскыр мэдээллээ. Осол гарах үед станцад 23 хүн ажиллаж байжээ.
Тувагийн засгийн газрын мэдээгээр, станцын дөрвөн тогоо эвдрэлгүй, хэвийн ажиллаж байгаа аж. Уг станц нь Шагонар хотын 60 орон сууцыг дулаан, халуун усаар хангадаг юм.
ОХУ-ын Онцгой байдлын яамны хэвлэлийн алба ДЦС-ын 50 кв.м талбайн галыг унтрааж, 21 хүнийг тэндээс гарган авсан тухай мэдээлжээ.
0 сэтгэгдэлтэй