Орхон аймаг, Баян-Өндөр сум Их залуу багийн “Баруун зайдгай”-н 18 дугаар гудамжинд суудлын автомашины доогуур засвар хийж байсан 1 хүн автомашиндаа дарагдсан тухай дуудлагыг 03.06-ны 16:54 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна. Тодруулбал тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б/52 настай, эрэгтэй/ нь өөрийн эзэмшлийн “Соната-6” загварын суудлын автомашины доод эд ангийг сольж байхад нь домакрат нь унаж автомашиндаа дарагдаж нас барсан тул цогцсыг 17:13 цагт гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.