728 x 90

Б.Болор: Монгол улсаараа овоглуулсан энэ тэмцээнд жинхэнэ үлгэрийн юм шиг ...

Б.Болор: Монгол улсаараа овоглуулсан энэ тэмцээнд жинхэнэ үлгэрийн юм шиг ...
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Дэлхийн мисс тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон Б.Болор:  "Миний хувьд Дэлхийн мисс тэмцээнд амжилттай оролцоод шалгаруулалт бүр дээр өндөр үзүүлэлттэй, авьяас миссийн шалгаруулалтын ТОП 14-т орж үндэсний бүжгээ 3 удаа дэлхийн тайзан дээр толилуулсан . Монгол орны агуу их өв соёл,уламжлал, үндэсний урлагийн гайхамшгийг дэлхийн тайзан дээр таниулах ажлаа маш хариуцлагатай амжилттай биелүүллээ. Эх орныхоо бахархал, байгалийн үзэсгэлэнт 4 улирлын онцлогийг харуулж, ялангуяа өвлийн уур амьсгалыг халуун орны хүмүүст мэдрүүлэхийг мөн Монгол эмэгтэйн эрхэмсэг намба төрх, монгол ахуйг харуулахыг чин сэтгэлээсээ зорьж танилцуулга бичлэгээрээ амжилттай хүргэж хүн бүр гайхан биширч ярилцах сэдэв нь болж байлаа. За тэгээд хүн бүрд олдохгүй ийм гайхамшигтай цаг хугацааг хамгийн сайнаараа хичээж, маш их зүйлийг сурч, урам зориг авч, эмэгтэй хүний тэсвэр тэвчээрийг мэдэрсэн үнэ цэнтэй цаг хугацааг өнгөрүүллээ. Монгол улсаараа овоглуулсан энэ тэмцээнд жинхэнэ үлгэрийн юм шиг эв нэгдэлтэй өдөр бүр намайг дэмжиж урам хайрлаж байсан та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. 

2 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

2 сэтгэгдэл

  •  
    123 122.201.23.226
    7 сарын өмнө

    Царай муутай юм явуулах юм аа

  •  
    zochin 202.55.188.107
    7 сарын өмнө

    delhiin miss d iim haltar huuhen yavaad bhda ch yahav de ichij uhmeer kk

Шинэ мэдээ