Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бурхантын хоёдугаар гудамжинд байшин шатжээ. Энэ тухай дуудлагыг 2024.03.11-ний 19:31 цагт хүлээн авсан байна. Иргэн Э-ийн 6х9 метрийн хэмжээтэй нэг давхар байшингийн 6х5 метрийн хэмжээтэй том өрөөний дотор хэсэг, эд зүйлс шатаж байсныг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид унтрааж, гал түймэрт угаартсан иргэн Э/65 настай, эрэгтэй/-г яаралтай тусламжийн төвд хүлээлгэн өгчээ.