728 x 90

Алтан цомын “Бүх оддын барилдаан”-д оролцох багуудын бүрэлдэхүүн тодорлоо

Алтан цомын “Бүх оддын барилдаан”-д оролцох багуудын бүрэлдэхүүн тодорлоо
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Үндэсний алтан цомын “Бүх оддын барилдаан”-д оролцох 14 бөх хоёр багт хуваагдлаа.

Даян аварга Н.Батсуурийн багийг улсын гарди Д.Рагчаа дасгалжуулах бөгөөд бүрэлдэхүүнд нь улсын заан Б.Бат-Өлзий, гарди Ц.Бямба-Отгон, үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, начин Д.Амарсайхан, Э.Сумъяабат, Э.Батмагнай нар багтжээ. Улсын начин Э.Батмагнайгийн хувьд бэртлийн улмаас оролцох боломжгүй болсон улсын харцага Г.Ганхуягийг нөхөж байгаа юм. Тэрбээр үзэгчдээс 7077 санал авсан үзүүлэлтээр 15 дугаарт эрэмбэлэгдсэн байжээ.Тэгвэл улсын аварга П.Бүрэнтөгсийн багийг улсын заан Д.Баасандорж дасгалжуулна. П.Бүрэнтөгс аварга өөрийн багтаа отгон аварга О.Хангай, улсын арслан Р.Пүрэвдагва, заан Б.Пүрэвсайхан, М.Лхагвагэрэл, харцага О.Мөнх-Эрдэнэ, С.Сүхбат нарыг сонгожээ. Энэ үеэр урлаг, спортынхноос бүрдсэн холимог оддын барилдаан зохион байгуулна. Уг  барилдаанд  урлаг, спортоор олны танил болсон 10 хүн тав таваараа хоёр баг болох юм. Багуудыг үзэгчдээс хамгийн олон санал авсан улсын аварга О.Хангай, үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар нар дасгалжуулна. О.Хангай аваргын багт дуучин Д.Намсрайноров, Ц.Отгонбаяр, хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг, “Хоромхон” клубийн довтлогч Н.Наранболд, “ТВ Коктейль”-ийн жүжигчин А.Өнөржаргал, фитнесс модель С.Эрдэнэцогт нар багтсан байна.

Харин улсын харцага Б.Зоригтбаатарын багийн бүрэлдэхүүнд 2021 оны Монголын мистер Т.Батнасан, Монгол Улсын манлай уяач О.Батболд, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, жүжигчин О.Амгаланбаатар, дуучин Д.Найдандорж нар багтсан байна. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ