Монголын парламентад ёс зүйгүй, хууль зөрчсөн гишүүдийн тоо хэрээс хэтэрлээ.Нүүрсний
гэх хэргээр олон хүн баривчилж байна. Гэвч тэд бол зөвхөн дов жалгатаа байгаа хамгийн доод төвшний
ажилчид. Бидний хэлдэгээр жараахайнууд. Жинхэнэ акулууд нь ам дамжигдан яригдаж
байна. Харамсалтай нь доод төвшний албан тушаалтнуудыг шууд барьж хорьж чадаж
байгаа бол УИХ-д сууж буй хулгайч луйварчид аа яах вэ гэдэг асуудал. Тэдэн дээр
очихоор хууль яриад эхэлдэг. Бүр цаашилвал УИХ-ын бүрэн эрхийн асуудал сөхөгдөөд
хана мөргөж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн
Ц.Цэрэнпунцаг, Сү Батболд, Б.Чойжилбүрэн, Ш.Адьшаа, А.Адьяасүрэн,
Ц.Анандбазар, Д.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Н.Наранбаатар ,Ч.Ундрам,
Б.Дэлгэрсайхан, Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан,Засгийн газрын хэрэг эрхлэх газрын
дарга Д.Амарбаясгалан, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар гэх мэтээр нэрс
цувж байна.Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал прокурорын байгууллагын
төвшинд өнгөрсөн тав дахь өдрөөс яригдсан боловч өнөөдрийг болтол шийдвэртэй алхамд хүрээгүй байгаа аж. Үүнийг
зөвшилцөх хэмжээнд ярьж буй гэх мэдээлэл байна. Үндсэндээ Прокурорын
байгууллага мухардалд ороод буй юм. Чадамжгүй УИХ, Засгийн газар нь нурхад
бэлэн. Энэ мурхардлаас гарч чадахгүй бол Нүүрсний хэрэгтэй тэмцэж чадахгүй нь
тодорхой болох нь дээ.