Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах зорилгоор зарим замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулахаар болсон талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзвараас хойд чиглэлд Төв шуудангийн уулзвар хүртэлх эсрэг хөдөлгөөнтэй 4-н эгнээ замыг, Хан-Уул дүүргийн Е-mart худалдааны төвийн уулзвараас мөн хойд чиглэлд “Шангрила”-ийн уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өглөөний 07:00-10:00 цаг хүртэл хойд чиглэлд зорчих эгнээг 3, урд чиглэлд зорчих эгнээг 1, оройн 17:00-20:00 цагийн хооронд эсрэг чиглэлд буюу хойноос урагш зорчих чиглэлд 3, урдаасаа хойшоо явах чиглэлд 1 эгнээ болгож, зорчих хөдөлгөөнийг түр өөрчлөн зохион байгуулах ажлыг эхлүүлж байна.
1 сэтгэгдэлтэй
Элий 66.181.186.141
8 сарын өмнөЭнэ ёстой бүтэхгүй . Зайсан ч ёстой дайны талбар болчих юм бна л даа. Энэ нэг хэдэн хүнд зориулагдсан юм шиг