728 x 90

Реппер Rockit bay "Жингүйдсэн Пуужин" гэх уран бүтээлээрээ эргэн ирлээ

Реппер Rockit bay  "Жингүйдсэн Пуужин" гэх уран бүтээлээрээ эргэн ирлээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Реппер "Rokit bay" буюу О.Баярсайхан уран бүтээлээрээ  бүтээлч сэтгэхүй, зан байдлаараа залуусын хүндлэлийг хүлээсээр ирсэн. Реппер Rockit bay  "Жингүйдсэн Пуужин" гэх уран бүтээлээрээ эргэн ирлээ. Ийнхүү эргэн ирэхдээ "Пуужин Баяраа" бие даасан тоглолтоо есдүгээр сарын 14 болон 24-нд хоёр удаа хийхээр болсон гэдгээ зарлалаа. Түүнчлэн шинэ цомог "ODYSSEY" тун удахгүй худалаанд гарах аж. Мөн тэрбээр түүний удаан төлөвлөсөн цогц ажил ийнхүү эхэлж байна гэдгийг онцолжээ.

 Нэг сонирхолтой зүйл нь Рэппэр FLA буюу Б. Жавхлантөгс "Ёотон", "Podcast Room" нэртэй хоёр ч контентод зочноор оролцов. Энэ үеэрээ рэппэр Rokit Bay буюу О.Баярсайханд дургүй гэдгээ илэрхийлж, шүүмжилсэн нь олны анхааралд өртсөн. Тэрбээр, "Rokit Bay-ийн дуунуудад нь дуртай биш ээ. Хүмүүсийг ч гэсэн их дуртай байхаа болиосой гэж боддог гэснээс гадна өөрийн цахим хуудасныхаа "story" хэсэгт түүнийг дандаа аллага, амиа хорлолт, гаж донтон шиг дуу хийнэ. Тэгснээ амьд байж байна. Харин би шоу, зугаа цэнгэл, парти дуулна. Тэгснээ хааяа нэг клаб ороход чинь "вип"-д нь сууж байна". Мөн түүний сонсoгчдыг "гоё дуу хийдэг гэж боддог хөдөөний өтөг бууцандаа дарагдагсад" хэмээсэн юм.

Харин сүүлийн подкастад оролцох үедээ түүнтэй өрсөлдөж, сайн дуу хийхээ хэлж, өөрийн сонсогчдоо хамгаална гэдгээ илэрхийлж байсан. Харин рэппэр, найруулагч, продьюсер О.Баярсайхан түүний аль ч үг, үйлдэлд хариу өгч, тоосонгүй. О.Баярсайхан тийм жижиг зүйлд анхаарал тавьдаггүй бөгөөд зөвхөн уран бүтээлдээ анхаардаг бүтээлч залуу билээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ