728 x 90

Үндэсний телевиз үндэсний хувцсаа ялгаварлан гадуурхав

Үндэсний телевиз үндэсний хувцсаа ялгаварлан гадуурхав
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

"MNB" буюу МҮОНРТ нэвтрүүлэгт урьсан зочноо үндэсний хувцас өмсөх гэлээ гэж ялгаварлан гадуурхсан талаар  иргэн У.Хосбаяр өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тэрээр "Би гологдчихлоо. Үндэсний хувцас өмсдөгөөсөө болоод. "MNB" телевизээс гурав дахь өдрийн өглөө бүр хувь хүний хөгжлийн цагтай болсон гэнэ. "Өглөө 7 цагаас оролцоод яриа хийгээд өгөөрэй, хүний хөгжлийн сэдвээр" гэнэ. Ямар хувцас өмсдөг вэ гэхээр нь би үндэсний дээл эсгий гутлаа өмсдөг гэсэн чинь хүний хөгжил ярих гэж байж ботинк брюк сорочка өмс гэсэн. "Ямар цагаан сар хөдөө ярих гэж байгаа биш" гэж тушаал буулгав. Их дооглонгуй. Үндэсний телевиз үндэсний хувцасаа ялгаварлан гадуурхчхаад хүний хөгжил ярьж болохгүй шүү. Ёстой уучлаарай. Хослол өмссөн бол хөгжсөн гэсэн үг биш" хэмээжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ