728 x 90

Хаврын чуулганаар ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттайгаар сонсоно

Хаврын чуулганаар  ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттайгаар сонсоно
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы нээлт өнөөдөр буюу баасан гарагт болно. Чуулганы хуралдаан 10.00 цагт товлогдсон бөгөөд хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Тодруулбал,

  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл /хаалттай/
  • “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн талаар мэдээлэл сонсох юм байна.
0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ