Увс аймгийн Бөхмөрөн сум дахь хилийн цэргийн ангийн ахлах ахлагч цолтой Б.Б хилийн харуулын ээлжээс буугаад буцаж явахдаа амиа алджээ. Түүний нас барсан шалтгааныг осгосноос болжээ.
Түүнтэй хамт хошууч Л, жолооч С, аж ахуйн дарга, ахлагч Ц.Б нар ээлж хүлээлцүүлээд явсан бөгөөд буцах замдаа батлагдсан маршрутаас гарч хилийн харуулаас буужээ. Б.Б-г анги, салбартаа очоогүй учраас эрэн хайх ажиллагаа явуулж, энэ сарын 1-2-нд шилжих шөнө хээр осгосон байхад нь олжээ. Түүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн боловч үр дүнд хүрэлгүй нас барсан гэнэ.Энэ хэргийг хууль хяналтынхан шалгаж эхэлсэн байна.
0 сэтгэгдэлтэй