728 x 90

Б.Билгүүн МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 5 дахь аварга цолоо хүртлээ

Б.Билгүүн МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 5 дахь аварга цолоо хүртлээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Хасын Хүлэгүүд багийн тоглогч Б.Билгүүн. Тэрээр МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 5 дахь аварга цолоо хүртлээ.

-Б.Билгүүн 14 настайдаа сагсан бөмбөгөөр анх хичээллэжээ

-2005 онд “Баганат өргөө” багийн бүрэлдэхүүнд лигт анх удаа тоглосон

-Түүнээс хойш өнөөг хүртэл17 жил лигт супер түвшинд тоглож байгаа нь давтахад бэрх амжилт

-Түүний хамгийн сайн хамтрагч нь ОУХМ О.Сэргэлэн.

-Тэд “Хасын Хүлэгүүд” багт хамтдаа 10 жил тоглож байгаа.

-Б.Билгүүнийг спортын хүрээнийхэн “Томми” гэдэг нэрээр нь сайн мэднэ

Тэрбээр Монголын сагсан бөмбөгийн хөгжил, тамирчдынхаа төлөө үргэлж дуугардаг.

-Б.Билгүүн сагсан бөмбөгчидтэй хамтран “Ирээдүй” холбоог байгуулсан

-“Хасын Хүлэгүүд” багийг түүнгүйгээр, Б.Билгүүнийг “Хасын Хүлэгүүд” баггүйгээр төсөөлөхийн аргагүй

-“Хасын Хүлэгүүд” багт хамгийн олон жил үнэнч тоглож буй тамирчдын нэг нь яах аргагүй тэр мөн

-Өнөө цагийн Монголын сагсан бөмбөгийн хамгийн тод одын нэг нь Б.Билгүүн.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ