728 x 90

Д.Тогтохсүрэн: Парламент 126 гишүүнтэй болох учраас дэгийн хувьд өөрчлөгдөж буй зүйл олон байна

Д.Тогтохсүрэн: Парламент 126 гишүүнтэй болох учраас дэгийн хувьд өөрчлөгдөж буй зүйл олон байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралджээ. Уг хураар хэлэлцсэн асуудлын талаар хэвлэлийн хурал зохион байгуулав. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын хаврын чуулганаар тэргүүн ээлжид 10 орчим хууль, шийдвэр байна гэж үзэж байна. УИХ-ын тухай хууль, чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг тавдугаар сарын 10-наас өмнө батлах нь зүйтэй. Парламент 126 гишүүнтэй болох учраас дэгийн хувьд өөрчлөгдөж буй зүйл олон бий. Хоёрдугаарт Баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэж батлах ёстой. Засгийн газраас ойрын үед уг хуулийн төслийг өргөн барина. 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт Баялгийн сантай байна, хууль гаргана гэсэн голт заалт байгаа. Байгалийн баялагт зөв менежмент хийж, зөв захиран зарцуулах гэдэг агуулгаар хуулиа батлах ёстой юм. Хот, тосгон эрх зүйн байдлын тухай хууль, хувийн хэвшлийг чиглэлийн МҮХАҮТ, МҮЭ-ийн тухай хууль, Ахмадын тухай хууль, Биеийн тамир, спортын тухай хууль, Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэж, батлах нь зүйтэй гэж үзлээ. Сонгуульд нэр дэвшигчдийн хугацаа дуустал буюу зургаадугаар. сарын 1-н хүртэл УИХ-ын чуулган үргэлжилнэ. Туулай жилийн төгсгөл луу жилийн эхэнд улс даяар цаг агаарын байдлаас мал аж ахуйн салбарт нэлээд хүндрэл гарч байгаа. Малчдын зээлийн хүүг хойшлуулах, малтай болгох асуудлаар тодорхой арга хэмжээний саналыг боловсруулж, УИХ-д танилцуулах хэрэгтэй гэж үзлээ. Засгийн газраас урьдчилсан байдлаар 16 сая орчим толгой мал хорогдох тооцоолол гарсан юм билээ.

Мал аж ахуйн салбар одоогийн байгаа хэлбэрээрээ хөгжих боломжгүй болоод буй. Цаашид энэ салбарыг яах вэ гэдэг асуудлаар санал боловсруулах нь зүйтэй гэж үзлээ" хэмээн мэдээллээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ