Караокег зохион бүтээгч гэгддэг Шигеичи Негиши 100 насандаа байгалийн жамаар нас барсан тухай “Уолл-Стрит Жорнэл” сонинд мэдээлжээ.
Ш.Негиши 1967 онд караокений төхөөрөмжийг анх автоматжуулж, худалдаанд гаргаж байсан боловч бүтээлээ огт патентжуулж байгаагүй аж. Түүний бүтээсэн “Спарко Бокс” хэмээх караокений төхөөрөмж нь анх 1967 онд худалдаанд гарч байсан бөгөөд Бүх Японы караокений төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбооноос “хамгийн эртний караоке төхөөрөмж мөн" хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэрбээр 1967-1971 онд бие даан караоке төхөөрөмж бүтээсэн Японы таван зохион бүтээгчийн нэг байв.
Төхөөрөмж нь зах зээлд борлогдох боломжтой гэдгийг олж харсан Ш.Негиши 8000 орчим “Спарко Бокс”-ыг Японы хоолны газруудад байрлуулсан боловч хүмүүсийн сонирхлыг төдийлөн их татаж чадаагүй тул 1975 онд караокений бизнесээ орхижээ. Харин томоохон үйлдвэрлэгчид уг бизнест хөрөнгө оруулсны дараа байдал өөрчлөгдөж, караоке нь дэлхийн өнцөг булан бүр дэх хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрөөх сонирхолтой хэлбэр болж хувирсан байна.
0 сэтгэгдэлтэй