Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар Монголын боксын холбоонд "Өнгөрсөн хугацаанд удаа дараа сахилгын шийтгэл хүлээж, боксын холбооны итгэлийг үйлдэлд харамсаж байна. Намайг Олимпын эрхийн тэмцээний 63.5 кг жинд сорил хийхийг минь зөвшөөрвөл, Парисын олимпын тэнгэрт эх орныхоо далбааг мандуулахын төлөө хичээх болно" хэмээн хүсэлт гаргасан. Тэгвэл дөнгөж сая Монголын Боксын холбооны дэд ерөнхийлөгч Х.Ууганбаяр "МУГТ Э.Цэндбаатарын хүсэлтийг хүлээн авч Олимпын эрхийн тэмцээний сорилд оролцуулах шийдвэрийг гаргаж байна" гэлээ