Эверестийн оргилд хөтөчгүйгээр авирсан монголын хоёр уулчин 4-р кемпээс дээш яваад хоёр хоногийн турш холбоо барилгүй, 8000 метрийн өндөрт ор сураггүй алга болсон билээ.
Тэгвэл энэ талаар Монголын Уулчдын Үндэсний Холбоо:
“Дэлхийн дээвэр Эверест (8848 м д.т.д) оргил руу авиралт хийхээр 3 уулчид маань явсан. Авиралтаа эхлүүлсэн уулчид Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар маань 4-р кемпээс дээш яваад хоёр хоногийн турш холбоогүй, сураггүй байгаа тул эрэн хайх ажиллагааг өнөөдөр /2024.05.14/ нэн яаралтай эхлүүлэхээр боллоо. Туслах хүсэлтэй мессежүүд их ирж байгаа тул тус бүрийн гэр бүлтэй холбогдохыг МУҮХ зүгээс хүсч байна. Непалийн уулын холбооноос ирүүлэх мэдээг цаг алдалгүй хүргэх болно” гэж мэдэгдсэн юм. Манай хоёр уулчныг эрэн хайх ажиллагааны зардал 32 мянган ам.доллар болох бөгөөд хоёр уулчны ар гэрийнхэн аврах ажиллагааны төлбөр, зардлыг бүрэн шийдвэрлэж, тэднийг аврах ажиллагаа эхлүүлсэн байна.
Одоогоор ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна гэж эх сурвалж мэдээлэв.
1 сэтгэгдэлтэй
Таны нэр * 202.55.188.109
6 сарын өмнөСэтгэгдэлээ энд бичнэ үү *