728 x 90

Улсын начин Э.Батмагнай түрүүлээ

Улсын начин Э.Батмагнай түрүүлээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

 Булган аймгийн Орхон сумын харьяат, улсын заан М.Гомбодоржийн нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаан боллоо. Барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, улсын начин Э.Батмагнай түрүүлж, аймгийн начин Д.Төрбаяр үзүүрлэв. Их шөвөгт Булган аймгийн Орхон сумын харьяат, он жав улсын начин Б.Түмэндэмбэрэл, Э.Сумъяабат нар шалгарлаа. Энэ барилдаанд улсын цолтой 11 бөх зодоглосон бол нэгийг даваанд улсын начин Ш.Дарханбат унажээ. Онцлох бөх нь цэргийн начин Г.Эрдэнэтогтох нэгийн даваанд аймгийн арслан О.Эрдэнэбат, дараа нь улсын начин Т.Дүгэрдорж, аймгийн арслан Я.Бумбаяр, улсын харцага Ш.Пүрэвгарьд нарыг давсан юм. Харин дунд шөвөгт түрүү бөх Э.Батмагнайд тахим өгчээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ