728 x 90

Замын-Үүд боомт ирэх сараас 24 цагаар ажиллаж эхэлнэ

Замын-Үүд боомт ирэх сараас 24 цагаар ажиллаж эхэлнэ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэх бүтээн байгуулалттай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа. Боомтын сэргэлтийн хүрээнд тус боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, өргөтгөснөөр нийт талбай 8, суудлын автомашин нэвтрүүлэх хүчин чадал 7 дахин нэмэгджээ. Замын-Үүд боомтын хүчин чадлыг өргөтгөх, шинэчлэх бүтээн байгуулалтыг 2019 оны 09 дүгээр сарын 12-нд эхлүүлж зорчигч тээврийн хэсэгт 30, ачаа тээврийн хэсэгт 28 барилга, дэд бүтцийн цогц байгуулалт хийгдсэн байна. Тус боомтоор цагт 900 зорчигч, зорчигч тээврийн 100 хэрэгсэл нэвтэрч байсан бол одоо цагт 5000 зорчигч,  500 тээврийн хэрэгсэл нэвтэрч, өдөрт 20.000 хүнд үйлчлэх боломж бүрдлээ. 

Дөрөвдүгээр сарын сарын 1-нээс Замын-Үүд боомт 24 цагаар ажиллаж эхлэх юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ