728 x 90

Алан хядагчдыг Терроризмын гэмт хэрэгт буруутгаж урьдчилан хорих төвд саатуулах шийдвэр гаргалаа

Алан хядагчдыг Терроризмын гэмт хэрэгт буруутгаж урьдчилан хорих төвд саатуулах шийдвэр гаргалаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

“Крокус сити” цогцолборт 137 хүний ​​амь насыг хөнөөсөн террорист халдлагад буруутгагдаж буй дөрвөн сэжигтэнг Москвагийн шүүхэээр шүүжээ. Тэд Тажикистан улсын иргэд болохыг албан ёсоор тогтоосон гэж ТАСС төрийн мэдээллийн агентлаг мэдээлсэн. Шүүх хурал ням гаригт болж тэднийг терроризмын гэмт хэрэгт буруутай гэж үзэн тавдугаар сарын 22 хүртэл урьдчилан хорих төвд саатуулах шийдвэр гаргажээ.

Далержон Мирзоев, Саидакрами Мурадали Рачабализода, Шамсидин Фаридуни, Мухаммадсобир Файзов нарыг баг зүүсэн цагдаа нар нийслэлийн Басманный дүүргийн шүүхэд авчирч буй бичлэгийг Оросын хэвлэлүүд нийтэлсэн юм. Сэжигтэн этгээдүүд бүгд гэмтэж бэртсэний зэрэгцээ Файзовыг тэргэнцэр дээр суулган авчирчээ. Шүүхийн өмнө Мирзоев,  Рачабализода нар гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн байна.

Москвад халдлага үйлдсэн дөрвөн этгээдийг шүүх буруутай гэж үзлээ

Москвад халдлага үйлдсэн дөрвөн этгээдийг шүүх буруутай гэж үзлээ

 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ