Машин угаалгын газарт тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, гуравдугаар сарын 24-ний өдөр БЗД-ийн цагдаагийн газарт нэр бүхий авто улгаалгын газарт нэг хүн тогонд цохиулж нас барсан гэх харамсалтай дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Тухайн дуудлага, мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн газраас бүрэлдэхүүн гараад шалгалтын ажиллагаа явуулахад урьдчилсан байдлаар амь хохирсон иргэн мэргэжлийн цахилгаанчин хүн байжээ. Урьдчилсан байдлаар тухайн авто угаалгын газарт ажилладаггүй, гадны иргэн байсан бөгөөд хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.