728 x 90

Олимпын галыг Луврын музейн өмнө байрлуулна

Олимпын галыг Луврын музейн өмнө байрлуулна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Энэ оны 7, 8 дугаар сард болох Парисын наадмын үеэр Олимпын галт бамбарыг Луврын музейн өмнөх Тюильри цэцэрлэгт хүрээлэнд байрлуулах гэж байгаа тухай энэ асуудлаарх хэлэлцүүлэгт оролцсон эх сурвалж Франс Пресс агентлагт мэдээлжээ. Олимпын галт бамбарыг хотын төв дэх жуулчдын очих дуртай газарт байрлуулах шийдвэрийг хэдэн долоо хоногийн өмнө гаргасан. Олон нийт үзэж сонирхоход дөхөм байхыг харгалзан энэхүү байршлыг сонгосон” гэж нэрээ нууцалсан эх сурвалж хэлсэн байна.

 Галт бамбарыг Эйфелийн цамхаг дээр байрлуулж байж магадгүй гэсэн таамаг гараад байсан бол зохион байгуулагчид дэлхийн хамгийн том музей болох Луврын өмнө талд байрлуулах санааг ч мөн нарийвчлан авч үзэж байсан гэж эх сурвалж хэлжээ. Тюильри бол “харьцангуй хялбар байдлаар хамгаалалтад авах боломжтой газар. Аюулгүй байдлын албаныхан галт бамбарыг хамгаалахын тулд бүхэл өдрийн туршид ажиллах бөгөөд цэцэрлэгийн эргэн тойрон дахь дээш өргөгдсөн явган хүний замууд дээр зогсож түүнийг харах боломжтой ажээ. Галт бамбарыг асаах нь Олимпын нээлтийн ёслолын сэтгэл догдлуулсан хамгийн чухал мөч бөгөөд дэлхийн спортын нэр хүндтэй тэмцээн уралдаан албан ёсоор эхэлж байгааг илтгэх юм. Галт бамбарыг Тюильрид асаах уу, эсвэл долоодугаар сарын 26-ны өдөр Сена мөрний дагуу завин дээр хийх нээлтийн ёслолын дараа тийшээ шилжүүлэх үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

 Галт бамбарыг асаах нэр хүндтэй үүргийг хэн гүйцэтгэх нь мөн тодорхойгүй байгаа бөгөөд Олимпын түүхэнд анх удаа цэнгэлдэх хүрээлэнгийн гадна болох нээлтийн ёслолын талаарх мэдээлэл маш нууц хэвээр байгаа юм. Парист сүүлийн 100 жилийн хугацаанд болох гэж буй анхны Олимп “гайхалтай” болно хэмээн зохион байгуулагчид амлаж байна.

 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ