728 x 90

С.Зоригийн амь насыг санаатай хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байсан Т.Чимгээ хохирсон хохирлоо нэхэмжилжээ

С.Зоригийн амь насыг санаатай хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байсан Т.Чимгээ хохирсон хохирлоо нэхэмжилжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Ардчиллын алтан хараацайнуудын нэг, төр нийгмийн нэрт зүтгэлттэн С.Зоригийн амь насыг санаатай хөнөөсөн хэргээр иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр хорих ангид 5 жил 8 сар хоригдоод суллагдсан.


Тодруулбал,  Дээд шүүхийн шийдвэрийн дагуу Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хорих 401-р ангиас суллаж, батлан даалтад гаргасан үйл явдал 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр болж байв.

Тэгвэл хүн амины хилс хэрэгт гүтгэгдэж таван жил хорих ангид тамлуулсан Т.Чимгээ төрийн байгууллагуудын ажилтнуудын хууль бус үйл ажиллагаанаас болж хохирсон гэм хорынхоо хохирлыг нэхэмжлэх нэхэмжлэлээ бичиж бэлдээд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байгаа гэдгийг өмгөөлөгч нь хэлэв. 

 Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг санаатай хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ оноож байсан юм. Харин  Дээд шүүхэд Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийн прокурорын бичсэн дүгнэлтийг хянан хэлэлцэж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг суллах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүнээс гаргасан юм.


Харин Ц.Амгаланбаатар өөр хэргээр ял шийтгэлтэй тул үргэлжлүүлэн хоригдож байгаа юм. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ