Өнөөдөр Японы мэргэжлийн сумогийн холбоо мэдээлэл өгсөн байна. Тодруулбал, М.Даваажаргалын дэвжээ болох Мияагино дэвжээг түр хааж, дэвжээний багш нар болон бөхчүүдийг тодорхой хугацааг заалгүй Исэгэхама дэвжээ рүү шилжүүлсэн гэжээ. Исэгэхама дэвжээний эзэн нь Мияагино дэвжээний бөхчүүд болон багш нарын талаарх мэдээллийг сумогийн холбоонд байнга мэдээлж байх үүрэг хүлээсэн байна.