728 x 90

М.Даваажаргал Хакүхо туслах ажилтан болжээ

М.Даваажаргал Хакүхо туслах ажилтан болжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Мэргэжлийн сумо бөxийн 69 дэxь иx аварга Xакуxо М.Даваажаргал буюу Миягино Оякатагийн дэвжээ нь албан ёсоор xаагдсан туxай эx сурвалжууд мэдээллээ. Тодруулбал, Японы сүмо бөхийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан өчигдөр болж, “Миягино” дэвжээг хааж, ояката, бөхчүүдийг нь “Исэгахама” дэвжээнд шилжүүлэх шийдвэрийг гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн.  “Миягино” дэвжээг хэр удаан хугацаанд хаах талаар тодорхой шийдэл гараагүй аж. Хакүхо туслах ояката болох ба Сумо бөхийн Холбоо “Миягино дэвжээг бүр мөсөн хаасан хэрэг биш. Миягино ояката хичээж зүтгэн, сайн багш болоосой гэж бид хүсэж байна. Хоёр ёкозүна төрүүлсэн Исэгахама оякатагийн удирдлага дор тэр сайн хүмүүжих болно” гэжээ. Өөрөөр хэлбэл, хакүхо их аварга ч энэ дэвжээнд харьяалагдаж туслахаар ажиллахаар болжээ.  

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

1 сэтгэгдэл

  •  
    Зочин 139.5.217.244
    7 сарын өмнө

    Сумо бөхөө сонгоод нэр алдарт хүрсэн.Хариуцлагаа үүрээд хичээгээрэй!10настай балчир хүүхэд очоод хэдий Монголч үнэндээ Японжсон арлын хүн болсон нь үнэн шдээ.Наанаа л амьдарч чадна ирээд хэрэггүй Батбаяр Дагвадорж нарын араас орно !!!!! Койн гаргаж Монголчуудаа шулаад зугтсан мартаагүй бгаа шүүү!!!

Шинэ мэдээ