“Парис-2024” олимпын эрхийн оноо олгох эрхийн тэмцээн болох Туркын Их дуулга гуравдугаар сарын 29-31-нд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 94 орны нийт 661 тамирчин өрсөлдсөн юм. Манай улсаас 20 жүдоч зодоглолоо.
Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Гончигсүрэн хагас шигшээд Бразилын бөхийг ялсанаар хүрэл медаль хүртлээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг хүрэл медаль хүртсэн. Ингэснээр Монгол Улсын баг тус тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртсэн амжилттайгаар 94 орноос 15 дугаар байрт бичигдэж, тэмцээнийг өндөрлүүллээ.