728 x 90

Баянчандмань сумын орчимд зам цөмөрч, 80- 81 км-т суулт үүсэж эвдэрчээ

Баянчандмань сумын орчимд зам цөмөрч, 80- 81 км-т суулт үүсэж эвдэрчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын 80 дахь км орчимд буюу Төв аймгийн Баянчандмань сумын ойролцоо зам эвдэрч, зорчиход аюултай нөхцөл байдал үүсээд байна. Замын зорчих хэсгийн баруун тал буюу Улаанбаатар хотоос Дархан явах урсгал цөмөрчээ.

Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамны холбогдох албаныхнаас тодруулахад "Тухайн байршилд уулын шар усны үерт замын хөвөө урсаж, улмаар засмал зам доорх далан шороог урсгасан байна. Үүний улмаас засмал зам цөмөрчээ. Замын эвдрэл, гэмтлийг шуурхай засаж, янзлахаар холбогдох мэргэжилтнүүд ажиллаж байна" гэлээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ