Азийн физикийн XXIV олимпиадад оролцох Монголын багийнхан өчигдөр /2024.06.02/ эх орноосоо мордлоо. Уг олимпиад зургаадугаар 1-11-ний өдрүүдэд Малайз улсад зохион байгуулагдах юм. Тус олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцохоор улсын физикийн 54 дүгээр олимпиадаас шалгарсан 8 сурагч, гурван багш Малайз улсыг зорилоо.