728 x 90

ЦЕГ: “Онлайн залилангийн хохирогчдод нөхөн төлбөр олгож эхэллээ“ гэх мэдээлэл нь үндэслэлгүй гэв

ЦЕГ: “Онлайн залилангийн хохирогчдод нөхөн төлбөр олгож эхэллээ“ гэх мэдээлэл нь үндэслэлгүй гэв
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

"Интерполын нөхөн төлбөр" гэх цахим хаягаас "Онлайн залилангийн хохирогчдод нөхөн төлбөр олгож эхэллээ" гэх мэдээллийг цагдаагийн алба хаагчийн зургийг ашиглан нийтэлсэн байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Дээрх агуулга бүхий мэдээлэл нь үндэслэлгүй худал мэдээлэл болно. Иймд иргэд та бүхэн аливаа төөрөгдүүлсэн, худал мэдээллийг цаг ямагт нягталж байхыг зөвлөж байна" гэжээ . Дашрамд дурдахад, тухайн хуурамч мэдээлэлд  сайтын лого, таних тэмдгийг дуурайлган ашигласан байх бөгөөд өнгөрсөн өдрүүдэд манай сайтад болон сошиал хуудаст энэ төрлийн мэдээлэл нийтлэгдээгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ