728 x 90

Ирэх бямба гарагт дөрвөн байршилд зам хаана

Ирэх бямба гарагт дөрвөн байршилд зам хаана
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Энэ амралтын өдөр буюу бямба гарагт нийслэлд дөрвөн байршилд зам хааж, засвар хийхээр болжээ. 

Тодруулбал, Нарны замын засвар шинэчлэлийн хүрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун уулзвараас “Урбаник” хүртэлх 650 метр замын урд хэсгийг автомашингүй өдрөөр буюу 21-ний өдөр хааж, хучилтын ажил хийгээд маргааш нь буюу 22-ны өдөр хойд замыг нь хаахаар төлөвлөжээ. Ингэхдээ хөдөлгөөнийг нэг урсгалтай явуулах аж.

Мөн Яармагийн гүүрнээс 550 метр хүртэлх замыг хэсэгчлэн хааж засварын ажил хийх бөгөөд 23-ны өглөө нээнэ. Түүнчлэн Нисэхийн аюулгүйн тойргоос урагшаа Архивын ерөнхий газар хүртэлх 1.7 км газрыг хэсэгчлэн хаах юм. Эхний өдөр баруун талын зорчих хэсгийг, дараагийн өдөр нь нөгөө урсгалын замыг нь хаахаар төлөвлөсөн байна. Хонхны гудамж буюу ТБД Андуудаас Өгөөжийн уулзвар хүртэлх замыг 21, 22, 23-ны өдөр хааж, засвар хийхээр болжээ. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ