728 x 90

3х3 эрэгтэй, эмэгтэй баг тамирчдад холбогдох журмын дагуу Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгохоор болжээ

3х3 эрэгтэй, эмэгтэй баг тамирчдад холбогдох журмын дагуу Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгохоор болжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Засгийн газрын хуралдаанаар зарим тамирчдад шагнал урамшуулал олгох тухай асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, Монгол Улсын нэрийг олон улсын хэмжээнд гаргаж, сурталчлан таниулж, Монгол бахархлыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж буй сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй, эмэгтэй баг тамирчдад холбогдох журмын дагуу Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгохоор болжээ. 

Сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй, эмэгтэй баг саяхан Сингапур улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс тус бүр хүрэл медаль хүртсэн юм.

Баг тамирчдад олгох шагналын 500 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ