БНСУ-ын парламентын сонгууль энэ сарын 10-нд болсон. Сонгуулийн дүн эхнээсээ гарч сөрөг хүчний нам ялалт байгуулсан нь тодорхой болжээ. Орон нутгийн цагаар пүрэв гаргийн 9 цаг орчимд ихэнх саналыг тоолж дууссан бөгөөд сөрөг хүчний буюу либерал үзэл баримтлалтай Ардчилсан нам Үндэсний Ассемблейн 300 суудлын 174-ийг нь авсан байна. Ингэснээр консерватив үзэл баримтлалтай Ард түмний хүч намаас гарсан Ерөнхийлөгч Юн Сог Ёль үлдсэн гурван жилийн хугацаандаа ч мөн сөрөг хүчний хяналттай нүүр тулахаар боллоо. Мөн 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Юн Сог Ёльд ялагдаж байсан Ардчилсан намын дарга И Жэ Мюн дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд энэ удаагийн сонгуулийн үр дүн нөлөөлж магадгүй болов.
0 сэтгэгдэлтэй