728 x 90

О.Есүгэн финалын шатанд 418.1 оноогоор зургадугаар байрт оржээ

О.Есүгэн финалын шатанд 418.1 оноогоор зургадугаар байрт оржээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана
Энэтхэг улсын Шинэ Дели хотод буудлага спортын Дэлхийн цомын финалын тэмцээн аравдугаар сарын 13-18-нд болж байна. Тэмцээнд Монгол Улсаас урилгаар Үндэсний шигшээ багийн тамирчин О.Есүгэн 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд өрсөлдөхөд финалын шатанд 418.1 оноогоор зургадугаар байрт оржээ. Энэ дасгалд Дани улсын тамирчин түрүүлж, Норвеги, БНХАУ-ын тамирчид удаалсан байна. Дэлхийн цомын финалын тэмцээнд тухайн оны чансаа өндөр 10 тамирчин өрсөлддөг аж.
Дэлхийн цомын финалын тэмцээнд Монголоос өмнө нь Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Гавьяат тамирчин Ц.Мөнхзул, ОУХМ З.Батхуяг, О.Янжинлхам нар өрсөлдөж байсан бөгөөд О.Гүндэгмаа нэг алт, гурван хүрэл медаль хүртэж байжээ.
0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ