Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос "Ханжоу-2022" Азийн зуны спортын наадмын дараах байдлаар дэлхийн чансааг шинэчлэн зарлажээ. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Төмөр-Очирын Тулга чансааны тэргүүнд бичигдэж байна.
Жин бүртээ эхний 10-д багтсан Монголын ердөө гурван бөх байгаа бөгөөд 86 кг-д Б.Бат-Эрдэнэ IX, 92 кг-д Г.Ганхуяг VII байрт бичигдлээ.
0 сэтгэгдэлтэй