Дундговь аймгийн Хулд сумын нутагт суудлын хоёр автомашин мөргөлдөж, хоёр хүн нас баржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид машины эд ангид хавчуулагдсан “Тоёота-Эстима” загварын автомашин жолооч 46 настай эрэгтэй эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн байна. Эзэмшигч нь тодорхойгүй “Х-Трейл” загварын суудлын автомашины эд ангид нэр, нас нь тодорхойгүй хоёр эрэгтэй хавчуулагдан нас баржээ. Тэдний цогцсыг аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид шилжүүлсэн байна.