Монголын сонгодог урлагийн уран бүтээлчид Москва хотноо болсон олон улсын уралдаанд амжилттай оролцоод иржээ. “GRAND STAGE AWARDS” нь олон улсын дуурийн залуу дуулаачдын уралдаан бөгөөд Москва хотноо есдүгээр сарын 26-30-ны хооронд зохион байгуулагдсан юм. Энэхүү олон улсын нэр хүндтэй тэмцээнд Гнесинийн нэрэмжит ОХУ-ын хөгжмийн академийн магистрантур Б.Доржнамжин гранпри, УДБЭТ-ын дуучин Х.Бямбарагчаа тэргүүн байр, Ж.Россинийн нэрэмжит тусгай шагналын эзэн болсон байна.
Хөгжмийн уралдаан гурван үе шаттайгаар явагдсан бөгөөд эхний сонгон шалгаруулалтыг энэ оны тавдугаар сард зохион байгуулжээ. Шалгаруулалтын эхний шатанд Беларусь, Казахстан, Киргиз, Армени, Гүрж улсууд болон БНХАУ, Өмнөд Солонгос, Герман, Австри, Грек, АНУ, Израиль болон Словенийн дуурийн урлагийн чансаа өндөр 179 мэргэжлийн дуучид өрсөлдсөн байна.
0 сэтгэгдэлтэй