Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, ИТХ-ын дарга Д.Хосбаяр, ГХБХБГ-ын дарга Э.Төгөлдөр нарыг Авлигатай тэмцэх газраас шалгаж байсан бөгөөд тэднийг 48 цаг саатуулжээ.
Тодруулбал, эдгээр хүмүүсийг АТГ-аас дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн дуудаж, шалгаж 48 цаг саатуулсан бөгөөд одоо цагдан хориог цуцлах эсэх шүүх хурал болж байгаа юм байна.
Мөн тэднийг яллагдагчаар татах хүсэлтийг хуулийн байгууллагад өгсөн гэв. 2020 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулсан билээ.
0 сэтгэгдэлтэй