Чөлөөт бөхийн 2024 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Киргизийн нийслэл Бишкек хотод үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр эмэгтэй чөлөөт бөхийн 50, 55, 59, 68, 76 кг жингийн барилдаанууд болов. Эмэгтэй 59 кг жинд Батхуягийн Анударь финалд Хятадын Чи Жанд ялагдаж мөнгөн медаль хүртлээ. Тэрээр хагас шигшээд Казахстан, шөвгийн наймд Энэтхэгийн бөхийг ялаад байсан юм. Мөн эмэгтэй 68 кг жинд Энхсайханы Дэлгэрмаа Хятадын Зелу Лиг ялж хүрэл медаль хүртэв. Өнгөрсөн оны Азийн наадмаас хүрэл медаль авсан тэрээр 2022, 2020 оны Азийн аваргын хүрэлтэйгээ нийлээд насанд хүрэгчдийн Азийн аваргаас гурав дахь хүрэл медалиа хүртэв.