728 x 90

Т.Баясгалан: Сонгууль дөхөхөөр л зургийг минь "яриулаад" эхлэх юм

Т.Баясгалан: Сонгууль дөхөхөөр л зургийг минь "яриулаад" эхлэх юм
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

МУГЖ Т.Баясгаланг 2024 оны сонгуульд Өвөрхангай аймгаас нэр дэвшинэ  хэмээн  ажил хэрэгч зураг авахуулж цахим сүлжээндээ тавьж бусдын анхаарлыг татаж эхэллээ хэмээн сошиал орчинд "шуурав". Харин тэр  тайлбар хийсэн юм. 

Т.Баясгалан "Өдрийн мэнд ээ! Хүчирхэг луу жилд Олон Улсын хэмжээний хэд хэдэн чухал төсөл-арга хэмжээг эхлүүлээд байгаагаа, сарын эхэнд Та бүхэндээ дуулгасан билээ.


Баясаа нь урлаг соёл, боловсрол, бүтээн байгуулалтын салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа тул албан хувцастай зураг хөрөг авахуулах хэрэгцээ бишгүй бий шүү дээ. Гэтэл өнгөрсөн хэд хоногт нэг 2 зурагнаас болж, олны дунд нэлээд хэлэлцүүлэг болжээ. Жил жилийн сонгууль дөхөхөөр л зургийг минь “яриулаад”, нэр дэвших нь гэх юм. Анзаарахад, маш олон хүн дэмжсэн байсанд чин сэтгэлийн ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ! Харин цөөн хүмүүс хэлбэр дүрсээр хийрхэж, өнгө зүсээр өөнтөглөж, огт мэдэхгүй зүйлээ баттай мэт гайхамшигтай сайхан ярьцгаасан байсаан  Сандарч мэгдсэн та бүхэн минь тайван амгалан байцгаагаарай. Аливаа ажлын шаардлага болон гадна дотны уулзалтууддаа зориулсан, албан хувцастай зураг цаашид ч их орох байх шүү.


Өнгөрсөн хугацаанд 10.000 айлын тулганд гал асааж, эмнэлэг, цэцэрлэг сургууль барьж байгуулан, гурван жил Нийслэл-дүүргийн шилдэг татвар төлөгчөөр шалгарсан хамт олныг удирдан авч явдаг тул Монгол Улсдаа хөгжил дэвшил авчрах олон ажлуудаа хийж гүйцэтгэхийн төлөө өөрийн мэдэх салбартаа хүссэн ч эс хүссэн ч сэтгэл зүрхээ зориулах болно" хэмээсэн юм. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ