728 x 90

Т.Энхжин чөлөөт бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль авав

Т.Энхжин чөлөөт бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль авав
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Чөлөөт бөхийн 2024 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Киргизийн нийслэл Бишкек хотод дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тэмцээний дөрөв дэх өдөр эмэгтэй чөлөөт бөхийн 53, 57, 62, 65, 72 кг жингийн барилдаанууд болов. Эмэгтэй 65 кг жинд Түвшинжаргалын Энхжин финалд Японы Махиро Ёшитакэд даралтаар ялагдаж мөнгөн медаль авлаа. Өнгөрсөн оны өсвөр, залуучуудын Азийн аваргад түрүүлсэн тэрээр шөвгийн наймд Хятад, хагас шигшээд Казахстаны бөхийг ялж финалд шалгарсан юм. Мөн

  • 53 кг жинд Чинболдын Отгонтуяа Вьетнамын Нгуен Ти Ма Траныг ялж хүрэл медаль
  • 57 кг жинд Энхбатын Гантуяа Хойд Солонгосын Хюн Жү Юнд 12-1 харьцаагаар ялагдаж 5-р байр
  • 62 кг жинд Сүхээгийн Цэрэнчимэд Өмнөд Солонгосын Субин Жог ялж хүрэл медаль
  • 72 кг жинд Зоригтын Болортунгалаг Киргизийн Нурзат Нуртаеваг ялж хүрэл медаль авлаа.
0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ