728 x 90

Амиа алдсан алба хаагчийн хүүхдэд нь 18 нас хүртэл нь цалингийг нь бүтэн олгож, төрөөс 80мкв байр олгоно

Амиа алдсан алба хаагчийн хүүхдэд нь 18 нас хүртэл нь цалингийг нь бүтэн олгож, төрөөс 80мкв байр олгоно
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Монгол Улсын Ерөнхийлөгч Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачиллаа. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг санаачилан УИХ-д өргөн мэдүүлж байна. Хууль нэмэлт өөрчлөлт оруулахдаа хэд хэдэн зүйлийг анхаарч авч үзлээ. Цэргийн албан хаагч 10 дугаар хуулийн 1,1-т заасан шалтгаанаар нас барсан тохиолдолд ар гэрийнхэний хөдөлмөрийн чадваргүй гишүүнд олгох тэтгэвэр тэтгэмжийг хүүхэд, хөдөлмөрийн чадваргүй хүний тооноос үл хамааран энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 1,1-т заасан хувиар олгоно заасан.


Байлдааны талбар энхийг сахиулах ажиллагаанд оролцох, хуульд заасан чиг үүргийнхээ дагуу явж байгаад гэмт халдлагад өртөх, гамшиг осол, онцгой байдалд ажиллаж байхдаа нас барах юм бол хөдөлмөрийн чадвараа алдсан гэж үзэж бага насны хүүхдэд нь 18 нас хүртэл нь цалингийг нь олгодог байх хуулийн заалт бий болж байгаа.  Хоёрдугаарт албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан алба хаагчийн гэр бүлд 80мкв-с доошгүй талбайтай орон сууцыг төр нэг удаа үнэгүй олгодог болно. Өнөөдрийн ханшаар 300 сая төгрөгийн орон сууц байхаар заасан.


Энэ хууль батлагдах юм бол хилийн цэрэг, цэргийн байгууллага, онцгой байдлын албанд ажиллаж байхдаа үүрэг гүйцэтгэж яваад амиа алдах юм бол нэг удаа тэтгэмж олгоно, бага насны хүүхдэд нь 18 нас хүртэл нь цалингийг нь бүтэн олгож, төрөөс 80мкв байр олгохоор хуулийн заалт орууллаа" гэв. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ