Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
04-р сарын 18-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 19-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно.
2024 оны 04-р сарын 17-ны 20 цагаас 04-р сарын 18-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн баруун өмнөд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -5...-10 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +4...+9 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +8...+13 градус дулаан, бусад нутгаар -2...+3 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндийгөөр +2...+7 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +5...+10 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +16...+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0...-2 градус хүйтэн, өдөртөө +8...+10 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -3...-5 градус хүйтэн, өдөртөө +8...+10 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -3...-5 градус хүйтэн, өдөртөө +6...+8 градус дулаан байна.
0 сэтгэгдэлтэй