Нийслэлийн хэмжээнд ХХОАТ-ын 2023 оны буцаан олголт өчигдөрийн 15:00 цагаас олгож эхэлжээ. Энэ талаар ТЕГ-аас тодруулахад "Нийслэлийн оршин суугч 28.979 иргэний 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт өнөөдрөөс иргэдийн дансанд шилжиж эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд 20,090 иргэн орон сууцны буцаан олголтод хамрагдаж, 41.5 тэрбум төгрөгийг, 8,889 иргэн оюутны сургалтын төлбөрийн буцаалтад 5.6 тэрбум төгрөг авна. Орон нутгийн тухайд, тухайн аймгийнх нь төрийн сангаас хамаарна. Хоёрдугаар улиралдаа багтаан олгох хуулийн хугацаатай" гэв.
Татварын шинэчилсэн хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан, хувьдаа амьдран суух орон сууц барьсан иргэн зургаан сая хүртэлх төгрөгийг буцаан авдаг.
Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэ хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдлэхээр болсон юм.
0 сэтгэгдэлтэй