Өвөрхангай аймгийн Хужирт сумын Дулаан багийн нутагт Архангай аймгаас Өвөрхангай аймгийн чиглэлд зорчиж явсан зургаан зорчигч /4 том хүн, 2 хүүхэд/-той хоёр суудлын автомашин Хавчитын голын намагт суусан тухай дуудлагыг ирүүлжээ.Аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Л-ын “Toyata Sai” загварын суудлын автомашин, Г-ын “Honda Insight“ загварын суудлын автомашинууд “Хавчитын гол”-ын намагт суусан байсныг татан гаргасан байна.