728 x 90

П.Батчулууны гомдлыг Дээд шүүх хэлэлцэнэ

П.Батчулууны гомдлыг Дээд шүүх хэлэлцэнэ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс 2.6 жилийн ял оноосон. Улмаар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг.


П.Батчулуун нь анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны магадлалыг эс зөвшөөрч, хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан тус гомдлыг Улсын дээд шүүх хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх хурал өнөөдөр болох юм. Тодруулбал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 207 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 326 дугаар магадлалтай, П.Батчулуунд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Э.Ганбат, Н.Ариунболд нарын гаргасан гомдлуудыг үндэслэн маргааш буюу тавдугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэх юм.


0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ