Өмгөөлөгч Г.Батбаяр энэ сарын 21-нд гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Тиймээс ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад эрэн хайх хүсэлт өгсөн байна. Иймд түүнийг албан ёсоор хайж эхэлжээ. Тэрбээр гэрээсээ гараад тав хонож байсан тухай мэдээлсэн. Харамсалтай нь түүнийг нас барсан байдалтай олсон байна. Тэрбээр машиндаа амиа алдсан байжээ. Гадны ямар нэгэн нөлөө байгаа эсэхийг цагдаагийнхан шалгаж байна.