Иргэний нийгмийн байгууллагуудаас өмгөөлөгч агсан Г.Батбаярын талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм.Энэ үеэр Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Түвдэнбалжир хэлэхдээ "Энэ сарын 19-нд талийгаач Г.Батбаяр хоёр цаг гаруй хугацаанд бидэнтэй асуудлаа ярилцсан. Түүний зарим хэсгийг та бүхэнд ил болгохыг хүсэж байна.
Г.Батбаяр сүүлийн 7-8 жил “Хайрхан толгой” төслийн нэг талын өмгөөлөгчөөр ажилласан. Гурван шатны шүүхээр Өмнөговь айгийн Гурвантэс суманд байдаг Шадар сайд С.Амарсайханы хамаарал бүхий этгээдүүдийн эзэмшдэг компанийн асуудалтай тэмцэж ирсэн. Тус компанийн хууль бус ажлуудыг ил болгож, шүүх хурлаар гэм буруутайг нь тогтоож, лиценцийг нь цуцлах мөчид хуулийн цоорхойг ашиглаж, 500 тэрбум төгрөгийг нэхсэн байсан. Тухайн өдөр түүнд амиа хорлох сэдэл байгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна.
Иргэний нийгмийн байгууллагууд маш том "бамбай"-гаа алдлаа гэв.
0 сэтгэгдэлтэй